top of page

Манай төвийн тухай

   МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт эцэг эх болон эрдмийн их өргөөний босгыг алхан буй сурагч, оюутан залуус Та  бүхэнд «Единство Боловсролын Төв» -ын  нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Юуны өмнө Та бүхэнд «Единство Боловсролын Төв»-ын тухай товч танилцуулья. Манай төв нь  2011 оны 6 дугаар сард Эрхүү хотын их сургуулиудтай Монголоос оюутан элсүүлэх албан ёсны гэрээ байгуулсаны үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үйл ажиллагаа нь ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулиудад 200 гаруй төрөл мэргэжилээр ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТГҮЙГЭЭР монголоос оюутан суралцуулахад чиглэгдэж байна.  Эрхүү хотод нэгэн зууны өмнөөс манай үе үеийн  эрдэмтэн мэргэд багш сурган хүмүүжүүлэгчид амжилттай суралцаж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэрээ оруулж ирсэн түүхэн уламжлалтай билээ.

Өнгөрсөн хугацаанд Орос улсад монголоос нийт 50 мянга гаруй оюутан бэлтгэгдэж байснаас 10 мянга гаруй Эрхүү хотын их, дээд сургууль, техникумд болон хэлний бэлтгэлд суралцаж байжээ. Тус хотоос улс төрийн нэрт зүтгэлтэн Ю. Цэдэнбал, монголын сангийн яамны Содном, Молом, Бямбажав, Моломжамц, Баяртсайхан, Улаан нарын 7 сайд, монголын шилдэг эдийн засагчдын нэг болох гавъяат эдийн засагч Долгормаа, Нямаа, Улсын их хурлын гишүүн Дэмбэрэлцэрэн, Монгол Улсын ерөнхий прокурор асан Ганбаяр, үндсэн хуулийн цэцийн гишүүд Ренчин, Бямбаа болон Балдорж, Түмэндэлгэр, Пүрэвдаш, Төрмандах нарын нэрт сэтгүүлчид,  нэрт геологч Ш.Отгонбилэг, Х.Бадамсүрэн, Эрүүл мэндийн сайд асан Сонин, Туяа, Төрийн соёрхолт эмч Нарантуяа нарын олон зуун монголын шилдэг боловсон хүчин төрөн гарчээ.

Ийнхүү монголчууд бидний ЭРДМИЙН ИХ УНДАРГА болсон Эрхүү хотод суралцах хүсэл монголын ахмад, дунд үеийнхэний төдийгүй залуусын  дунд ч их байдаг. Энэ нь Эрхүүгийн их сургуулиудын сургалтын чанар  урьдын адил өндөр түвшинд байгаа ба сургалтын төлбөр монголын сургуулиудтай ижил түвшинд байгаатай холбоотой.

Эрхүү хотод суралцсанаар Та бүхний өмнө тухайн орны соёл, ард түмнийх нь түүхэн заншил, улс төр, эдийн засгийн төлөв байдлыг танин мэдэхээс гадна орос, англи хэл, орчин үеийн мэдээллийн технологийг чадамгай эзэмшсэн,  олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц чадвартай  мэргэжилтэн болон гарах өргөн боломж нээгдэж байна.

Та бүхэнд хичээл сурлага болон эрдэм номын ариун үйлсэд тань өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
      “ Единство Боловсролын Төв” –ийн захирал  Ө. Соёл - Эрдэнэ

Dove

Pearl

Эрхүү хот 

Эрдэм мэдлэг 

Эв нэгдэл

Эх орон 

Badge

Crest

 Манай төвийн лого

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

  • Дэлхийн 100 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол

  • Элсэлтийн шалгалтгүйгээр (ерөнхий шалгалтын оноо харгалзахгүйгээр) элсэх

  • Бэлтгэл ангидаа онц, сайн суралцсан оюутан жил болгон явагдаг ОХУ болон Монгол улсийн Засгийн газрын тэтгэлэгээр суралцах шалгалтанд орох боломжтой. Шалгалтанд тэнцсэн оюутнууд 100%- ийн тэтгэлээр (сургалтын төлбөр улсаас, сар болгон оюутны тэтгэлэг/стипенд/) хүссэн мэргэжил болон сонгосон хотдоо сурах эрх авна.  Жил бүр 2 улсын гэрээгээр 200 – 300 оюутан суралцуулдаг.

  • Сурах таатай орчин, тохилог оюутны байр. Спорт, урлагын секц, дугуйлангууд

  • ДЭЛХИЙН БОЛОВСРОЛЫГ ХЯМД ЗАРДАЛААР суралцах боломжыг олгож байна.

 

Watch Us 

Follow Us

Tweet Us

Like Us 

Манай төвийн давуу талууд:

  • Зуны амралтаараа АНУ-д аялж, ажиллах боломж

  • Ярианы, бичгийн болон мэргэжилийн орос хэлийг эзэмшихээс гадна Европ, Азийн орнуудын хэлийг давхар суралцах боломжтой.

  • Урьдчилгаа төлбөр авахгүй, сургалтын төлбөрийг 2 – 3 хувааж төлөх боломжтой.

  • Манай төв элсэгч оюутнуудаа тухайн хотод тухайн сургуульд хүргэн,  дотуур байранд оруулж өгч харж хандан ажилна.  Мөн эцэг эхийн хүсэлтийн дагуу тухайн оюутны сурлага, ахуйн амьдралын талаар улирал болгон мэдээлэж болно.

 

CHAPTER NEWS

Боловсролтой иргэн Нийгмийн баялаг! 

 "EDINSTVO" Education center in Mongolian     

Холбоо барихedinstvo_gov@yahoo.com, +976 99179600, +976 99396032, +976 99142364

bottom of page